Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ухаалаг гар утас хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Япон хүүхдүүдийн биеийн хүч болон спортын чадвар буурсныг тус улсын Спортын агентлагаас жил тутам орон даяар явуулдаг судалгааны дүн харуулжээ.

Уг судалгаанд бага сургуулийн тавдугаар анги, дунд сургуулийн хоёрдугаар ангийн 2.1 сая гаруй хүүхэд хамрагджээ. Судалгаагаар хүүхдүүдийн гүйх, бөмбөг шидэх зэрэг биеийн тамирын идэвхтэй хөдөлгөөн хийдэг эсэх болон амьдралын хэв маягийг судалсан байна. Энэ оны хүүхдүүдийн биеийн хүчний дундаж үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулахад хөвгүүд, охидын үзүүлэлтийн аль аль нь буурчээ. Үүний зэрэгцээ уг үзүүлэлт 2008 оноос хойшхи хамгийн сул дүн үзүүлжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд хүүхдүүд, ялангуяа хөвгүүдийн зурагт үзэх, ухаалаг гар утас ашиглах хугацаа нэмэгдсэн байсны зэрэгцээ дунд сургуулийн хүүхдүүдийн долоо хоногт спортоор хичээллэх хугацаар 90 гаруй минутаар буурсан байна. "Сүүлийн жилүүдэд зуны улиралд хэт халсан нь хүүхдүүдийг гадаа дасгал хийхэд хүндрэл үүсгэсэн байж магадгүй" гэж “Nagoya Gakuin” их сургуулийн профессор Такахиро Накано хэлжээ. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611953
1 эможи

keyboard_arrow_up