Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Японы эрх баригч намын гишүүн Цукаса Акимотог авилгын хэргээр баривчиллаа

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Казинод хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан БНХАУ-ын компаниас авилга авсан байж магадгүй гэж үзэн Японы эрх баригч намын гишүүнийг баривчилсан байна.

Либерал ардчилсан намын гишүүн, дэд сайдаар ажиллаж байсан Цукаса Акимотог 3.7 сая иен буюу 34 мянган ам.долларын хахууль авсан гэж буруутгаж байгаа аж.

Акимото өөрөө үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд баривчлагдсаныхаа дараа намаасаа гарчээ.

Түүнд хахууль өгсөн гэгдэх БНХАУ-ын компани нь цахим казиногийн үйл ажиллагаа явуулдаг, Шэньжэнь хотод төвтэй компани гэнэ.

Энэ хэрэгт холбогдуулан “500.com Ltd.” компанийн захирал Жень Ши болон зөвлөхүүд болох Масахико Конно, Кацунори Наказато нарыг мөн баривчилсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612020
0 эможи

Зочин
2019-12-26 20:07
Зочин
2019-12-26 15:21
ззз
2019-12-26 13:04
хууль хэрэгжиж чаддаг газар яг үнэн худалын тогтооно.манайх эсэргээрэээхлээд авсан гэж эхэлнэ.дараань саармагжин дараань ном бичиж бна энэ шудрага явдал мөнүү гэвэл сэтгэгдэлээ бич
keyboard_arrow_up