Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч хохирогсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрсөн “Bek Air” компанийн нисэх онгоц өнөөдөр /2019.12.27/ хөөрөөд удалгүй унаж, осолдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Ослын улмаас  амиа алдсан хүний тоо одоогийн байдлаар 15 болсон бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй нөхцөл байдалтай байгаа аж.

Мөн ослын улмаас 66 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд  16 хүний биеийн байдал хүнд байна гэдгийг албаныхан мэдээллээ. Нийт зорчигчдын 19 хүүхэд байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хохирогсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Нисэх буудлын орчимд маш их өтгөн манантай байсан бөгөөд онгоц хөөрөөд удалгүй өндөрөө алдаж, хоёр давхар байшин дээр унажээ. Онгоцонд нийт 95 зорчигч, нислэгийн багийн гишүүн таван гишүүн явсан байна.

Ослын шалтгааныг тогтоох тусгай комисс байгуулагдан ажилдаа орсон байна.

Осолдсон онгоц нь “Фоккер-100” нэртэй загвар юм. Нидерландын агаарын тээвэр үйлдвэрлэгч “Фоккер” компани 1980-аад онд үйлдвэрлэж байсан, богино болон дунд зайд 107 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Энэ загварын онгоцыг нийт 283-ыг үйлдвэрлээд 1997 оноос үйлдвэрлэлээ зогсоосон юм. Энэ хугацаанд 283 онгоцноос Алма-Атагийн ослыг оролцуулаад нийт 6 ийм онгоц осолдож байжээ.

Харин энэ онгоцыг эзэмшдэг “Бэк Эйр” компанийн хувьд Казахстандаа дотоодын агаарын тээвэрлэлтээрээ хоёрдугаарт бичигддэг, парктаа “Фоккер 100” загварын есөн онгоцтой юм байна.

Ослын шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн тогтоотол “Бэк Эйр” компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612079
1 эможи

Зочин
2019-12-28 06:59
Зочин
2019-12-27 14:33
keyboard_arrow_up