Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2020 онд дэлхийг өөрчлөх 13 ОНЦГОЙ үйл явдал

2020 оны 1 сарын 02

Та саран дээр байршуулсан роботон стац, хүний тархинд суулгасан чип, өөрийгөө жолооддог машин, Бээжин Лондонг холбосон хурдны галт тэрэг гээд шинжлэх ухаан, технологийн дэвшилд бэлэн үү? 2020 онд технологийн салбараас хүн төрөлхтөн юуг хүлээж байгаа бол? Дэлхийн томоохон хэвлэлүүд ирж буй онд ямар өөрчлөлт тохиох талаар дараах таамгуудыг дэвшүүлж байна.

Япон улс саран дээр роботон станц барина

2020 он гэхэд Японы сансар судлалын агентлаг (JAXA) роботын тусламжтай саран станцаа дээр барих төслөө эхлүүлнэ гэж хэвлэлүүд үзэж буй. Үүнийг Японы загийн газар 2.2 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх аж. Танк хэлбэртэй эдгээр роботууд нарны эрчим хүч хугааруур, сейсмограф, өндөр нягтаршилтай камер бүхий өгөгдөл дамжуулагч төхөөрөмж  юм. Эдгээрийг дэлхийгээс удирдах ч өөрсдөө шийдвэр гаргаж, ажиллах чадалтай гэж таамаглаж байна.

БНХАУ өндөр хурдны галт тэргээр Бээжин-Лондонг холбоно

Хятад улс дорно болон өрнийг өндөр хурдны галт тэргээр холбох амбицаа энэ арван жилд багтааж биелүүлнэ гэж шинжээчид үзэж буй. Хятадын засгийн газар Ази-Европыг холбохын тулд техник технологи,  байгалийн нөөц болох эрчим хүч, мод, газрын тос зэрэг дэд бүтцийн хүчин зүйлд онцгойлон хөрөнгө орууна. Тус улс хоёр тивийг холбон төмөр замаар хэдийн тээвэрлэлт хийгээд эхэлчихсэн тул үүнд эргэлзэх зүйл үгүй. Тус хурдны галт тэрэг цагт 320 км хурдална гэж тооцож буй. Тэдний эхний зорилго нь Бээжинг Лондонгийн King's Cross Station-тэй холбох бол дараагийнх нь Хятадыг зүүн өмнөд Азийн улсууд болох Вьетнам, Тайланд, Малайзтай холбох юм.  Харин гурав дахь шугамаар Сибирийг дамжин Орос, Германыг холбох гэнэ.

Роботон такси үйлчилгээг танилцуулна

Өөрийгөө жолооддог машинаар зорчих хүмүүсийн мөрөөдөл биеллээ олоход тийм ч их цаг хугацаа үлдээгүй аж. Гэхдээ нийтийн хэрэглээнд нэвтрэхийн тулд машинууд нэгдсэн сүлжээнд холбогдож өгөгдөл хүлээн авч дамжуулах хэрэгтэй.

Био түлш-шатдаг түлштэй өрсөлдөнө

АНУ-ын батлах хамгаалах арми 2020 он гэхэд эрчим хүчнийхээ эх үүсвэрийн тал хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэсэн зорилго тавьж байсан. Тэнгисийн цэргийн арми нь усны эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангахад гэдэгт итгэл дүүрэн буй.

Агаарын эрчим хүч дэгдэмхий бүс нутгуудад ашиглах боломжгүй бөгөөд цэвэрлэгээний хөлөг онгоц, болон томоохон давлагаанууд био түлш олборлолтын зах зээлд багагүй сорилт болж буй.

Фэйсбүүк “Либра”-ийн оронд “Лео”-г гаргана

Өнгөрсөн зургаадугаар сард фэйсбүүк компани дижитал мөнгө болох "Либра"-гаа олон нийтэд танилцуулж 2020 оны эхээр зах зээлд гаргахаа мэдэгдсэн. Гэвч тэдний төлөвлөгөө хамтрагч байгууллагуудын үл ойлголцлоос болж замхарсан хэмээн хэвлэлүүд үзэж буй. Тиймээс ирэх жилд фэйсбүүк компани "либра"-гийн оронд платформ хоорондын арилжаа хийх "лио"-цахим мөнгийн зах зээлд гаргах магадлалтай байна.

"Арабын хоёрдугаар хавар" эхэлнэ

Одоогоос 8 жилийн өмнө дарангуйлагчдын эсрэг ойрхи Дорнодын орны иргэдийн тэмцэл төрийн эргэлтээр дуусгавар болсон ч зарим бүс нутагт одоо ч тэмцэл үргэлжилж буй.

Үүнийг судлаачид арваад жилийн тэмцэл дагуулсан авторитари тогтолцоог дуусгавар болгох "Арабын хоёрдугаар хавар" болж мэднэ үзэж байна. Энэ онд өрнөсөн Ливи, өмнөд Судан болон Иракийн иргэдийн тэмцэл нь ойрхи Дорнодын бусад бүс нутгаар 2020 онд түгэх төлөвтэй. 

Хонконгийн захирагч Керри Лам огцорно

Хонконгчуудын тэмцлийн үр дүнд хотын захирагч Кэрри Лам  бүрэн эрхийнхээ хугацаа /2022/ дуусахаас өмнө нь огцрох магадлал байна. Керри Лам өнгөрөгч есдүгээр сард бизнесийн хэсэг бүлэг удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Бээжингийн эрх баригчид хүлээн зөвшөөрвөл бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хонкогчуудын тэмцлийн эрч энэ хэвээр үргэлжлэх юм бол эх газрын зүгээс захирагч Ламаг няслах нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс ору уншина уу.

Эх сурвалж: lead.style
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612215
1 эможи

Зочин
2020-01-03 01:34
Цэргийн дэглэм үүрд устана
Зочин
2020-01-03 01:34
монголд робот зөөгч
Зочин
2020-01-02 16:47
Зочин
2020-01-02 14:00
keyboard_arrow_up