Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иранд осолдсон “Боинг 737“ онгоцны хар хайрцгуудыг АНУ-д өгөхгүй гэв

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Ираны Иргэний агаарын тээврийн газраас "Лхагва гарагт Ираны нийслэл Техран хотын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараахан осолдсон нисэх онгоцны хар хайрцгуудыг “Boeing” компани болон АНУ-д өгөхгүй" гэж мэдэгджээ. 

Учир нь “Boeing” компанийн нисэх онгоц осолдсон тохиолдолд олон улсын мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар голлох үүргийг гүйцэтгэдэг байна.

Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украйны Киев хотыг чиглэсэн хөөрсөн уг онгоцод нислэгийн багийнхан болон 180 зорчигч байжээ.

Arslan.mn

Ирак дахь Америкийн цэргийн алба хаагчдын байрлаж буй цэргийн байгууламжуудыг онилон Иран пуужингийн цохилт өгч, Америк, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдсэнээс хэдхэн цагийн дараа дээрх осол гарсан боловч уг хоёр үйл явдал холбоотой гэх нотолгоо байхгүй байна.

“Boeing 737-800” нисэх онгоц техникийн доголдлын улмаас осолдсон гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох албаны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилсан байна. Мөн уг осол терроризмтой холбоогүй гэж А.Абедзаде мэдэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612444
0 эможи

Зочин
2020-01-09 22:40
Зочин
2020-01-09 15:41
keyboard_arrow_up