Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

КОНГРЕСС: Ираны эсрэг хүч хэрэглэх Д.Трампын эрх мэдлийг хязгаарлав

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах Ерөнхийлөгч Дональд Трампын эрх мэдлийг хязгаарлах талаар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт санал хураажээ.

Холбогдох тогтоолын төслийг Төлөөлөгчдийн танхимын 224 гишүүн дэмжсэн бол 194 нь эсэргүүцсэн байна. 

Энэхүү тогтоолыг хэрэв Сенатын танхим баталбал гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчид хүргүүлэх аж.  

Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элисс Слоткиний санаачилсан дээрх тогтоолд хууль тогтоогчдын холбогдох зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлэхгүй байхыг Дональд Трампт үүрэг болгосон байна. 

АНУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн Конгрессын урьдчилсан зөвшөөрөлгүйгээр гадаадад цэргийн ажиллагаа явуулах өргөн эрх мэдэлтэй байдаг хэдий ч Үндсэн хуулийн конгресс нь Ерөнхийлөгчид дайн хийх зөвшөөрөл олгох эсвэл татгалзах эрхтэй байдаг ажээ.

Эх сурвалж: timesofisrael.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
612482
2 эможи

Зочин
2020-01-10 18:20
Зочин
2020-01-10 14:13
keyboard_arrow_up