Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл коронавирусний шинэ төрлөөр үүсгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт албан ёсоор мэдээлжээ.

“Хятадын эрх баригчдын илгээсэн мэдээлэлд үндэслэн коронавирусний омгийн шинэ төрөл болохыг тогтоосон” гэж ДЭМБ-ын төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хэдийгээр хүнээс хүнд халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байгаа боловч хязгаарлагдмал хүрээнд буюу гэр бүлийн гишүүд хооронд халдварлах магадлал бий гэж ДЭМБ мэдээлжээ.

Хатгалгааны шинэ төрлийг анагаах эмчилгээ одоогийн байдлаар байхгүй бөгөөд цаашид судалгаа шинжилгээг үргэлжлүүлэх аж. Хятадын Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс үл мэдэгдэх өвчний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна.  

Ухань хотын Эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн хатгалгааны халдварын 41 тохиолдол бүртгэгдсэнээс өнгөрсөн долоо хоногт нэгэн эрэгтэй нас барсан ба 7 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн Тайландын нисэх онгоцны буудалд өнгөрсөн долоо хоногт буусан Ухань хотын оршин суугч, 60 гаруй настай жуулчнаас дээр дурдсантай ижил вирус илэрсэн талаар Тайландын Эрүүл мэндийн яам энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612603
0 эможи

Зочин
2020-01-15 19:04
Зочин
2020-01-15 13:03
keyboard_arrow_up