Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

В:Путин: ОХУ шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй, нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын хурал буюу парламентдаа ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог жил тутмын илгээлтээ тавилаа. 

Уламжлалт илгээлтээ тэрбээр анх удаа оны эхэнд тавьсан бөгөөд “үндэсний хэмжээний чухал асуудлуудыг хурдан шийдэхийн тулд” ийнхүү оны эхэнд тавилаа гэж цохон тэмдэглэжээ. 

Энэ үеэр тэрбээр ОХУ нийгэм, эдийн засгийн асуудлуудаа богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийллээ. Мөн "Ажиллах хүчний орлого доогуур байгаа нь хүн амын ирээдүйд аюул занал учруулж байна" гэдгийг онцолсон юм.

Үүнээс гадна "ОХУ шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах боломж бий" гэж мэдэгдлээ.

Түүнчлэн хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалыг хэвээр хадгалах хэрэгтэй гэж үзэж байгаагаа  илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612633
0 эможи

Zochin
2020-01-17 00:28
Putin aguu udirdagch. T1 ivanuuda Putin shig xun chigluuln shuu
Зочин
2020-01-16 14:10
Зочин
2020-01-16 09:14
Аргагүй хүчтэй.Дэлхийн лидер.удмрдагч. Орон мандан БАДРАГ ЭЭ. АМЖИЛТ.
keyboard_arrow_up