КОРОНАВИРУС: Италид халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
2020 оны 1 сарын 31
Италид ирсэн Хятадын хоёр жуулчнаас шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус илэрсэн тухай “ANSA” агентлаг мэдээлжээ.
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн хоёр жуулчныг лхагва гарагийн орой Ром хотын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд хүргэжээ. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хамт явж байсан хүмүүсийг мөн тус эмнэлэгт тусгаарласан байна.
Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца Хятадтай хийж буй агаарын харилцааг зогсоох шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: thedailybeast.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613211
1 эможи
Зочин
2020-01-31 15:00
Зочин
2020-01-31 14:16
Зочин
2020-01-31 14:05
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: