КОРОНАВИРУС: Хятадад халдварласан хүний тоо 24300 давж, 490 хүн нас баржээ
2020 оны 2 сарын 05
БНХАУ-д уушгины хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирусний халдвар авсан хүний тоо 24 300 давж, 490 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.
БНХАУ-ын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад 185 мянга 500 хүн эмчийн хяналтад байгаа аж.
Шинэ цахим хуудсанд мэдээлснээр бол 846 хүн эдгэрчээ.
Хубэй мужид халдварын хамгийн олон буюу 16 600 тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна.
Тус мужийн дараагаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй Жэзян /829/, Гуандун /813/ мужууд орж байна. Бээжин хотод халдварын тохиолдлын тоо 228 болж, нэг хүн нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
613362
2 эможи
Зочин
2020-02-05 14:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: