Истанбулд зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас 3 хүн амиа алдаж, 179 хүн гэмтжээ
2020 оны 2 сарын 06
Туркийн агаарын тээврийн “Pegasus” компанийн "Boeing 737-800" нисэх онгоц Истанбул хотын Сабихи Гёкчений нэрэмжит нисэх онгоцны буудалд хатуу буулт хийсний улмаас гурван хүн амиа алдаж, 179 хүн гэмтсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
Нисэх онгоцны бүхээгт багийн зургаан гишүүнийг оруулаад нийтдээ 183 хүн байсан аж.
Измир-Истанбулын чиглэлд нислэг үйлдэж байсан уг нисэх онгоц буух үедээ хөөрч-буух зурвасаа гарч, гурван хэсэгт тасарч хуваагдан, гал гарсан бөгөөд цаг агаарын таагүй байдал осол гарах шалтгаан болсон байж магадгүй аж.
Эх сурвалж: BBC.COM
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613445
0 эможи
Зочин
2020-03-03 05:51
animal swxi http://www.hotxxxmovie.club/
Зочин
2020-02-06 20:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: