Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Титэмт вирус олимпийг зохион байгуулахад саад болж байна гэв

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

“Токио 2020” олимпийг  зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тоширо Муто БНХАУ-д гарсан халдварт өвчин санааг нь зовоож байна гэж мэдэгджээ.  Тэрээр энэ тэмцээн болохоос өмнө энэ бэрхшээлийг шийдвэрлэнэ гэж найдаж байна.  Бид олон улсын  олимпийн хороо, Засгийн газар болон Токиотой энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж ярьжээ. Харин олон улсын олимпийн хорооноос “Долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх “Токио 2020” олимпийг хийхийн тулд үүсээд байгаа нөхцөл байдалтай тулгарахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ, Японы болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад  итгэж байна гэж мэдэгдсэн байна.

БНХАУ болон бусад оронд  563 хүн нас барж, 28018 хүн халдвар авч, 20 гаруй оронд тархсан энэ өвчнийг хянахын тулд хөл хорио болон хоригийг  нэмсэн  аж. Энэ вирус анх гарсан Ухань хот, Хубэй мужид хөл хорио зарласны дараа  БНХАУ-ын  зүүн хэсгийн ихэнх  хот хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хорьсон хоригийг  тавьжээ. Уханий эрх баригчид ор, багаж хэрэгсэл, материал хүрэлцэхгүй байгаа учраас бухимдаж байгааг зөвшөөрсөн байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уржигдар олон улсын нийгэмлэгээс энэ өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулахын тулд 675 сая ам.доллар хүсчээ. Мөн 500 мянган амны хаалт, 350 мянган бээлий болон 70 гаруй лаборатори руу 250 мянган вирус илрүүлэх иж бүрдэл илгээсэн гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна Билл болон Мелинда Гейтс сан энэ халдварт өвчинтэй тэмцэхэд 100 сая ам.долларын хөрөнгө оруулна гэжээ. Хандивын 60 сая ам.доллараар вирусаас урьдчилан сэргийлэх  тариаг хайхад зарцуулах аж.

Хохирогчдын тоо нэмэгдэж  байна

БНХАУ-д  Хонгконг, Макаог оролцуулалгүйгээр шинэ төрлийн вирусын халдвараар нас барсан хүний тоо 563 хүрснээс ихэнх нь Хубэй мужид нас барсан аж. Мөн 28018 хүн өвчилсөн. Тэдний дунд халдвартай төрсөн хоёр хүүхэд байна гэж БНХАУ-ын төрийн хэвлэлд бичжээ. Түүнээс гадна БНХАУ-аас гадна  20 орон болон Хятадын автономит засаглалтай нутаг дэвсгэрт энэ өвчнөөр өвчилсөн 200 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, халдвар илэрсэн Хонгконгод уржигдар энэ өвчнөөр өвчилсөн эхний хүн нас барсан аж. Хонгконгийн эрх баригчид иргэдийнхээ шаардсанаар хилээ хаасан байна. Маргаашнаас  БНХАУ-аас ирсэн хүмүүсийг 14 хоногоор тусгаарлахаар болжээ. Мөн Японы Засгийн газар 56 орноос ирсэн хөлөг онгоцны зорчигчид болон хөлгийн багийнхнаас уржигдраас эхлэн 14 хоног хөл хорионд орохыг хүссэн байна. Энэ нь тэдний дунд вирусын халдвартай 20 хүн байгааг тогтоосны дараа авсан арга хэмжээ юм байна. Мөн Хонгконгод 1800 зорчигчтой хөлөг онгоцонд хөл хорио зарлажээ.

Шилжилт хөдөлгөөнийг хориглов

Хөл хориог чангалсан арга хэмжээг эрчимжүүлжээ. Тухайлбал, Ухань хотоос 700 км-ийн зайд орших  Жэжян мужид шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон шинэ хоригийг зарласан байна. Шанхайгаас баруун өмнөд зүгт 150 гаруй километрт байдаг Ханжоу мужид 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ хотод хоёр хоногт айлаас нэг хүн гарч хүнсээ худалдаж авахыг зөвшөөрч байгаа аж.  Хубэй мужтай хил залгаа Хэнань мужид айл бүрээс тав хоногт нэг хүн гарч болно. Мөн Хубэй мужаас ирсэн хүмүүсийг илчилсэн хүнд эдийн засгийн урамшуулал олгохоор амласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.7  БААСАН  № 26 (6251)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613460
0 эможи

keyboard_arrow_up