Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн тухай мэдээллийг анх задруулсан эмч халдварын улмаас нас баржээ

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

"SARS"-тай төстэй шинэ төрлийн вирус гарсныг анх сэрэмжлүүлж байсан хятад эмч нас барсныг түүний ажиллаж байсан эмнэлэг нь баталгаажууллаа.

34 настай Ли эмч шөнийн 2:58 цагт амьсгал хураасан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Ли сургууль хамт төгссөн эмч нартай чатаар харилцахдаа SARS хэлбэрийн вирус тарж, Ухань хотын эмнэлэгт хэд хэдэн өвчтөнийг тусгаарлаад байгаа тухай мэдээлж байжээ.

Үүний дараа орон нутгийн эрүүлийг хамгаалах газар шинэ төрлийн вирусийн халдвараар 27 хүн өвдөөд байгаа тухай мэдээлсэн юм.

Нийгмийн сүлжээгээр түүний гаргасан сэрэмжлүүлэгт Уханий далайн бүтээгдэхүүний захаас халдвар авсан байж болох хүмүүсээс САРС-тай төстэй хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа илрээд байгааг анхааруулж байжээ. Харамсалтай нь эрх баригчид түүний анхааруулгыг эхэндээ огт тоогоогүйгээр барахгүй Лиг худал мэдээлэл түгээсэн хэргээр мөрдөн байцааж байжээ.

Тиймээс Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.

“Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
34
ouch an post
2
confuse an post
2
angry an post
6
613471
54 эможи

Erdenehand
2020-02-13 16:02
Haramsaltai bna
keyboard_arrow_up