Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

КОРОНАВИРУС: Ухань хотын эмнэлгийн 500 орчим ажилтан халдвар авчээ

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Хубэй мужийн Ухань хотын эмнэлгүүдэд нэгдүгээр сарын байдлаар нийт 500 орчим эмнэлгийн ажилтан халдвар авсан авсан гэдгийг SCMP агентлаг мэдээллээ.

Тиймээс зарим эмнэлгүүдийг богино орон тоогоор ажиллуулж байгаа аж.

Хятадын засгийн газар зөвхөн эмч эсвэл сувилагч дангаараа коронавирусээс өвчилсөн тохиолдлыг л мэдээлж байгаа бөгөөд  харин  тоо баримтыг олон нийтэд дэлгэхгүй байгаа аж.  SCMP-т мэдээлэл өгсөн хэд хэдэн эмнэлгийн ажилтнууд тоо баримт ил гаргахгүй байхыг эрх баригчид тушаасан хэмээн ярьжээ. 

Ямартай ч 500 эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан бөгөөд дахин 600 ажилтныг сэжиглэж байгаа гэсэн тоо баримт байна.

Энэ мэдээллийг Ухань хотын төв эмнэлэгт ажилладаг нэрээ нууцалсан хүн өгсөн гэнэ. Тэрбээр эмч нар хамт ажилладаг хүмүүсээ халдвар авахыг хараад маш их сэтгэлээр унадаг гэжээ.

Эх сурвалж: scmp.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
1
angry an post
613666
8 эможи

Зочин
2020-02-12 19:33
keyboard_arrow_up