Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 71,000 ​​​​давж, 1,773 хүн нас баржээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

2020.02.16-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 71,290
Нас барсан хүний тоо: 11,773
Эдгэсэн хүний тоо: 10,890

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 71,290, нас барсан хүний тоо 11,773 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 10,890 гэж мэдээлжээ.

Шинэ төрлийн коронавирусний халдвар даваа гарагийн өглөөний байдлаар эх газрын Хятадаас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ.

Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэний дунд Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцон дээр байсан 355 хүн багтсан байна.

Мөн Сингапурт 75, Хонконгт 57, Тайландад 34, БНСУ-д 29, Малайзад 22, Тайваньд 20, Герман, Вьетнамд 16,  Австрали, АНУ-д 15, Францад 12 тохиолдол тус тус бүртгэгджээ.  Үүний зэрэгцээ Макаод 10, Их Британи, АНЭУ-д 9, Канадад 7, Энэтхэг, Филиппин, Италид 3, ОХУ, Испанид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланка, Египетэд тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Мөн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконг, Япон, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613800
1 эможи

Зочин
2020-02-17 23:50
11773 юм уу 1773 хүн нас барсан юм уу бодит мэдээлэл өгмөөр бн шүү аль нь юм бэ
Зочин
2020-02-17 21:11
toogoo zuv bicheech
keyboard_arrow_up