COVID-19: Хятадын Хубэй мужид өчигдөр 1,933 халдвар шинээр бүртгэгдэж, 100 хүн нас баржээ
2020 оны 2 сарын 17
Шинэ коронавирусийн тархалтын голомт болох Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 1,933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан байна.
Хубэй мужид шинээр илэрсэн халдварын бараг 90 хувь нь Ухань хотод бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хятад даяар халдвар авсан хүний тоо 70,445, нас барсан хүний тоо 1,765 болжээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 71,223, нас барсан өвчтөний тоо 1,770 болсон байна. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоог 10,607 гэж мэдээлжээ.
Шинэ төрлийн коронавирусний халдвар даваа гарагийн өглөөний байдлаар эх газрын Хятадаас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ.
Эх сурвалж: scmp.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
613807
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: