Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: БНСУ-д коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

БНСУ-д лхагва гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 46 хүрчээ.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 13 нь Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 300 километрт оршдог Тэгү хотын оршин суугчид байна.  

БНСУ-д коронавирусээр халдварласан 31 дэх өвчтөн мөн тус хотод амьдардаг бөгөөд түүнийг маш олон хүнд халдвар тараасан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Arslan.mn

Уг эмэгтэй энэ сарын 10-наас халуурч эхэлсэн бөгөөд Тэгү хотын Эрүүл мэндийн төвд даваа гарагт шинжилгээ өгчээ. Уг өвчтөн өнгөрсөн сард автомашины осолд орсны улмаас Сөүл хотод ирж, эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчжээ.

БНСУ-д лхагва гарагийн өглөөний байдлаар вирусний шинжилгээ авч, хөл хорионд оруулсан хүмүүсийн тоо 1030 хүрсэн байна. Уг тоон үзүүлэлт мягмар гарагт 818 байжээ. 

Эх сурвалж: reuters.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
613931
4 эможи

Зочин
2020-02-19 16:03
keyboard_arrow_up