БНХАУ-ын нэгэн шоронд “COVID-19”-ийн 207 тохиолдол илэрчээ
2020 оны 2 сарын 21
Зүүн Хятадын нэгэн шоронд коронавирусийн халдвар тарж, нийт 207 хүн өвчилсөн тухай өнөөдөр өглөө Шандон мужийн эрх баригчид мэдэгджээ.
Тодруулбал, тус мужийн Жининь хотын Рэнчэнь шоронд хийсэн үзлэг шалгалтын үр дүнд халдвар авсан ажилтан, хоригдлуудыг илрүүлж, тусгаарлах арга хэмжээг авсан байна.
Хоёрдугаар сарын 12-ны өдөр тус шоронгийн нэг ажилтнаас халдварын шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тус ажилтан коронавирусийн халдвар авсныг маргааш нь шинжилгээгээр тогтоосон байна.
Эх сурвалж: cnbc.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614013
1 эможи
Зочин
2020-02-21 19:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: