Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д “COVID-19”-ын халдвар авсан хүний тоо 433 болжээ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

БНСУ-д шинэ коронавирусний 433 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, БНСУ-д өнөөдөр  16:00 цагийн байдлаар “COVID-2019” коронавирусний халдварын 82 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 433 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас зарлалаа.

Энэ нь халдвар анх тархсан БНХАУ-аас бусад улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байна. БНСУ-д халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар хоёр хүн нас барж, 16 хүн эмчлэгджээ. Солонгосын 19 байршилд халдвар авсан хүний ийнхүү хурдацтайгаар өссөөр байна.

Arslan.mn

Тиймээс БНСУ-д шинэ коронавирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтойг зөвлөжээ. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
614051
4 эможи

keyboard_arrow_up