Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д 1727 иргэнийг тусгаарлаад байна

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 17:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10:00 цагаас хойш 171-ээр нэмэгдэж, нийт 1766-д хүрснийг мэдэгдэв.

Шинээр Сөүл хотод нэг, Бусан хотод гурав, Дэгү хотод 115, Дэжөн хотод нэг, Улсан хотод тав, Кёнги мужид долоо, Умард Чүнчон мужид нэг, Өмнөд Чүнчон мужид тав, Умард Чоллан мужид хоёр, Умард Гёнсан мужид 24, Өмнөд Гёнсан мужид долоон тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 66652 (+8662) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 39318 (+4020) иргэний хариу сөрөг гарч, 25568 (+4471) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 26 (+2) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас баржээ. Одоогоор 1727 (+168) иргэн тусгаарлагдсан байна.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614176
1 эможи

keyboard_arrow_up