Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д “Ковид-19” халдвартай хүний тоо 2022 хүрчээ

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

БНСУ-д “COVID-19” коронавирусний халдварын 256 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 2022 хүрч, 13 хүн нас барсан талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагийн өглөө мэдээлжээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын талаас илүү хувь нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс байгаа бөгөөд 256 тохиолдлын 182 нь Дэгүд, 49 нь Умард Гёнсан мужид бүртгэгджээ. Мөн Сөүл хотод 6 тохиолдол илэрсэн байна. 

Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн тул ойрын өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614187
1 эможи

keyboard_arrow_up