Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 88,000 ​​​​давж, 3,043 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

2020.03.02-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо:88,583
Нас барсан хүний тоо: 3,043
Эдгэсэн хүний тоо: 45,078

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд   88,583 , нас барсан хүний тоо 3,043 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 45,078  гэж мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн халдвар эрчимжиж, дэлхийн нийт 60 гаруй оронд тарлаа.

Ням гарагт Австрали, Тайланд улсуудад коронавирусийн халдвартай анхны өвчтөнүүд нь нас барсан бол Доминиканы Бүгд Найрамдах Улс, Чех Улсад анхны халдварын тохиолдлууд бүртгэгджээ.

Мөн сүүлийн хэдэн өдрийн турш шинэ халдварын тоо буурч байсан Хятадад өчигдөр 573 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван өдрийн хугацаанд анх удаа 500-гаас дээш гарсан тохиолдол байлаа.

Эдгээр тохиолдлууд бараг бүгд Хубэй муж, түүний төв Ухань хотоос илэрсэн байна.

Ням гарагийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 98 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 40 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. 

Түүнчлэн Өмнөд Солонгост Ням гарагт халдварын 210 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоог 3,736 болгосон бол нас барсан өвчтөний тоо 20 хүрчээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
614250
5 эможи

keyboard_arrow_up