БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4000 давжээ
2020 оны 3 сарын 02
БНСУ-д ням гаргийн шөнө дундаас хойш коронавирусийн халдварын 476 шинэ тохиолдол илэрснээр, халдвар авсан нийт хүний тоо 4212 болж нэмэгдэж, дахин дөрвөн хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 377 нь Дэгү хотод, 68 нь Умард Гёнсан мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.
Нас барсан тохиолдлын тоо 22-т хүрсэн бол 31 хүн эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 33 799 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Эх сурвалж: apnews.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
614273
2 эможи
Зочин
2020-03-02 23:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: