Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар тархсан Шинчонжи сүмийг үндэслэгч өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

БНСУ-д “COVID-19” коронавирусээр халдварласан хүний тоо огцом нэмэгдэж байгаа энэ үед “Шинчонжи” шашны бүлгийн удирдагч Ли Ман Хи ард иргэдээс уучлалт гуйжээ. 

Тэрбээр  “Та бүхнээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Би өвдөг сөгдөн, хүлцэл өчихөд бэлэн байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Халдварт өвчинтэй тэмцэхийн тулд чадах бүхний хийж буй эрх баригчидтай хамтран ажиллаж байна" гэж мэдэгджээ. 

Сөүл хотын эрх баригчид “Шинчонжи сүм” шашны бүлэглэлийн 12 удирдагчийг хүний аминд хүрсэн, бусдад хор хөнөөл учруулсан, халдварт өвчний тархалтад хяналт тавих хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, өнгөрсөн ням гарагт тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлсэн билээ.

Эх сурвалж: koreatimes.co.kr
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
614301
16 эможи

Bi
2020-03-04 01:28
Ngnt oroitjee... haramsaltai hunii ami ta buhnii susegees ch hyamdhan um bn oo... heleh ug ch alga... tur tumnee dord uzh munhag suseg bj boloh uu
зочин
2020-03-03 21:01
цаазаар авбал таарна заваан юмыг
Зочин
2020-03-02 23:37
keyboard_arrow_up