АНУ-д “COVID-19“ халдварын улмаас нас барсан хүний тоо ЗУРГАА болжээ
2020 оны 3 сарын 03
АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусний халдвар авсан дөрвөн хүн нас барснаар "COVID-19" халдварын улмаас нас барсан нийт хүний тоо зургаа болсон тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгджээ.
АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 102 хүрсэн бөгөөд тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.
Халдварын ихэнх тохиолдлууд хөнгөн шинжээр илэрч байгаа бол архаг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настнуудын амь насанд аюул учруулж байгааг Вашингтон мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Эх сурвалж: washingtonpost.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614308
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: