Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Twitter, Google -ийн ажилчид халдвар тархахаас сэргийлж ГЭРЭЭСЭЭ ажиллана

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Коронавирусний халдварын эрсдэлтэй байгаа энэ үед гэрээсээ ажлаа хийхийг “Twitter” компани ажилтнууддаа зөвлөж мэдэгдэл гаргажээ.  

Уг мэдэгдэлд "Өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажлаа хийхийг дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтандаа зөвлөж байна. Хонконг, Япон, БНСУ тэр дундаа эрх баригчдын тогтоосон хязгаарлалт хүчин төгөлдөр хэрэгжиж буй газрууд дахь “Твиттер” компанийн ажилтнуудыг гэрээсээ ажлаа гүйцэтгэхийг үүрэг болгож байна”  гэжээ.

Мөн Ирландын Дублин хот дахь Google-ийн Европ дахь төв оффисийн нэг ажилтнаас ханиадны шинж тэмдэг илэрсний дараа 8000 ажилтан өнөөдрөөс эхлэн энэ долоо хоногт гэрээсээ ажиллахаар болсон байна.

Google компанийн зүгээс анагаах ухааны мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дагуу ажиллах хүчнээ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дээрх арга хэмжээ авч байна гэжээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614332
0 эможи

Зочин
2020-03-03 21:06
keyboard_arrow_up