Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн 92 улс БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох эсвэл БНСУ-аас ирсэн иргэдийг хөл хорионд оруулах шийдвэрийг  өнөөдрийн байдлаар дэлхийн 92 улс орон гаргажээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд БНСУ-д аялсан хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг  38 улс орон, нутаг дэвсгэр гаргасан байна.

Харин АНУ-ын хувьд БНСУ-д зорчсон хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа боловч Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, БНСУ-ын нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд хориг тавих эсэхийг одоогийн байдлаар хараахан шийдээгүй байна гэжээ.

БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 516 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 5328 болж, 33 хүн нас барсан байна. 

Эх сурвалж: Yonhap news
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614379
3 эможи

Зочин
2020-03-05 01:38
keyboard_arrow_up