АНУ-д “COVID-19“ халдварын улмаас 12 дахь өвчтөн нас барлаа
2020 оны 3 сарын 06
Пүрэв гарагт АНУ-д “COVID-19“ халдварын улмаас 12 дахь өвчтөн нь нас баржээ. Сүүлд нас барсан өвчтөн нь тус улсын тархалтын төв цэг болоод байгаа Вашингтон мужийн Кинг дүүрэгт бүртгэгдсэн байна.
АНУ-д өчигдөр Covid-19 вирусийн халдварын 53 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Колорадо, Теннеси, Техас мужууд болон Сан Франциско хотод анхны тохиолдлууд илэрчээ.
Вашингтон мужийн Кинг дүүрэгт 22 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоог нь 51 болгосон байна.
Өчигдөр АНУ-ын сенат коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж 8.3 тэрбум долларын хөрөнгийг зарцуулах хуулийг баталсан бөгөөд уг хуулинд ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм байна.
Эх сурвалж: washingtonpost
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614445
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: