Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Инчеоны нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг хэмжиж эхэлжээ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

БНСУ-ын Онцгой байдлын комисс ээлжит хуралдаанаараа коронавирусийн халдвартай холбогдуулан Инчеон олон улсын нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг гурван шатлалаар хэмжих арга хэмжээг өчигдрөөс буюу 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлжээ.

-Инчеон ОУНБ-ын терминалд орох хаалга

-Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг

-Онгоцонд суухын өмнөх үед нь халууныг нь хэмжиж байна.

Ингэхдээ нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37.5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37.5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахгүй, билетийг цуцлах ажээ.

АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:  ГХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614447
1 эможи

keyboard_arrow_up