Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 109,000 ​​​​давж, 3,827 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

2020.03.05-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 109,967
Нас барсан хүний тоо: 3,827
Эдгэсэн хүний тоо: 62,240

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд   109,967 , нас барсан хүний тоо 3,827 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 62,240 гэж мэдээлжээ.

Бямба гарагийн орой зүүн өмнөд Хятадын Фужянь мужид коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах зорилгоор ашиглаж байсан зочид буудал нурсан билээ. Нуралтын үеэр зочид буудалд 80 хүн байрлаж байснаас ес нь гарч чадсан бол 71 нь дарагдсан байна.Тэдгээрийн 48-ыг аврагчид нурангин дороос гаргаж чаджээ.

Харин Японд коронавирусээр халдварласан хүний тоо өнгөрсөн ням гаргийн оройны байдлаар 456 болжээ. Үүнээс гадна "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн, Хятадын Хубэй мужаас тусгай нислэгээр ирсэн 14 хүн халдвар авчээ. Мөн Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авчээ. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварын шинэ 7,375 тохиолдол  илэрч, 366 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд Хятадын дараа хоёрт орж байгаа юм.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614521
1 эможи

keyboard_arrow_up