COVID-19: Италид нэг өдрийн дотор 133 хүн нас барлаа
2020 оны 3 сарын 09
Итали улсад өнгөрсөн ням гарагт халдварын улмаас 133 хүн нас барсан байна.
Ингэснээр тус улс илэрсэн халдварын тоо болон эндэгдлийн тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрт орлоо.
Италийн засгийн газар өчигдөр умард бүсийн мужуудад хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Дөрвөн мужийн 14 дүүрэгт нийлээд 15 сая орчим хүн хөл хорионд орсон нь Италийн хүн амын дөрөвний нэг болжээ.
Өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварын тохиолдол 7,375 илэрч, 366 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрт орж байгаа юм.
Эх сурвалж: AFP
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
17
3
1
614529
24 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: