COVID-19: Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д халдварын 367 шинэ тохиолдол илэрчээ
2020 оны 3 сарын 09
БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7313-д хүрч, халдварын улмаас 50 хүн нас барсан тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.
Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна.
Халдварын улмаас нас барсан 6 тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614532
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: