Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: БНСУ-д халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7513 болжээ. 

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр "Мягмар гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас нас барсан хүний тоо 54-т хүрсэн. Тэдний дийлэнх нь суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан" гэжээ.

БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 63 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая хүн амтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.

Шинээр бүртгэгдсэн 131 тохиолдлын 92 нь Дэгүд, 10 нь Умард Гёнсанд, 11 нь Сөүлд бүртгэгдсэн бөгөөд даваа гаргийн оройны байдлаар Дэгүд 5663, Умард Гёнсанд 1117 тохиолдол илэрчээ.

Эх сурвалж: Yonhap
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614581
0 эможи

keyboard_arrow_up