COVID-19: Израилд гадаадын орнуудаас ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлана
2020 оны 3 сарын 10
Израил улсад гадаадын орнуудаас ирсэн бүх хүнд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахаар болжээ.
Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израилд хилийн чанадаас ирсэн бүх хүнийг тусгаарлана. Энэ нь хатуу шийдвэр боловч олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь нэн чухал юм” гэжээ.
Израилын Дотоод хэргийн сайд Арье Деригийн мэдээлснээр, уг арга хэмжээ улс орондоо эргэн ирсэн израилчуудад нэн даруй үйлчилж эхлэх бол гадаадын иргэд пүрэв гаргаас мөрдөж эхлэх ажээ.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614595
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: