Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг дуудлагын төв коронавирусийн тархалтын шинэ төв боллоо

2020 оны 3 сарын 10

Сөүл хотын баруун өмнөд дүүрэгт оршдог дуудлагын төвийн (call center) ажилтнууд дотроос коронавирусийн халдвартай олон хүн илэрснээр Дэгү хотын Шинчёнжи сүмийн дараа Өмнөд Солонгос дахь тархалтын ээлжит төв болж магадгүй болжээ.

11 дүгээр давхарт нь дуудлагын төв ажилладаг Гуро дүүргийн олон давхар оффисын барилгыг өчигдөр орой битүүмжилж, ариутгах ажлыг эхлүүлсэн байна.

Сөүл хотын захирагч Пак Вон Сүүний мэдэгдсэнээр дуудлагын төвийн 46 ажилтан болон тэдний гэр бүлийн дөрвөн хүн, нийт 50 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Халдвар тээгчид нь Сөүл, Инчеон хотууд болон Гёнжи мужид амьдардаг бөгөөд бүгд дуудлагын төвийн оффист, нэг давхарт зэрэгцэн сууж ажилладаг байсан гэнэ.

Ажлын байрны нэг хүнд оногдох талбай бага, нягтрал өндөр байгаа тул цаашид халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй байна.

Metanet Mplatform компанийн эзэмшдэг уг дуудлагын төв нь дагуул хотуудын хамт нийт 25 сая хүн амьдардаг Сөүл орчимд илэрсэн халдварын хамгийн том голомт болж байгаа юм.

Сөүл хотод Даваа гарагийн байдлаар нийт 141 халдварын тохиолдол бүртгэгдээд байв.

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614613
1 эможи

keyboard_arrow_up