COVID-19: Сөүл хотын дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ
2020 оны 3 сарын 11
БНСУ-ын нийслэл Сөүл хотын дуудлагын төвтэй холбоотой "COVID-19" халдварын тохиолдлын тоо 90-д хүрсэн байна.
Нэгэн барилгын 11 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг дуудлагын төвийн 207 ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдээс 90 хүн халдвар авсан байна.
Мөн уг барилгын өөр давхарт үйл ажиллагаа явуулдаг дуудлагын төвийн 550 ажилтны биеийн байдлыг хянаж байна гэжээ.
Сөүл хотын захирагчийн мэдээлснээр, дуудлагын төвийн 207 ажилтны хоёр нь Шинчонжи сүмийн дагагчид болохыг тогтоожээ.
Уг сүм нь БНСУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 60 гаруй хувьтай холбоотой юм. Сөүл хотод мягмар гаргийн байдлаар халдварын 156 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
614637
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: