Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: БНХАУ-д пүрэв гарагт халдварын найман тохиолдол илэрчээ

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Хятадад нийт 80 813 хүн коронавирусний халдвар авснаас 3176 нь нас барж, 64 мянга гаруй хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.

БНХАУ-д пүрэв гарагт халдварын ердөө найман тохиолдол илэрч, долоон хүн нас барсан байна. Харин гаднаас орж ирсэн халдварын тохиолдол Шанхайд хоёр, Бээжинд нэг бүртгэгдэж, ийм халдварын нийт тохиолдлын тоо 88 болж нэмэгджээ.

Халдварын голомт Хубэй мужид таван шинэ тохиолдол илэрсэн нь бүгд Ухань хотод бүртгэгдсэн байна. Тус мужийн эмнэлгүүдээс 1255 хүн /Уханьд 1103/ гарч, зургаан хүн /бүгд Ухань хотод/ нас баржээ. Одоогийн байдлаар тус мужид 13 171 хүн өвчилсөн бөгөөд тэдний 3948-ынх нь биеийн байдал хүнд байна.

Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгт 131 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барж, 75 хүн эдгэрсэн бол Макаод 10 тохиолдол илэрч, бүгд эдгэрчээ. 

БНХАУ-д коронавирусний тархалтын оргил үе өнгөрсөн болохыг тус улсын Эрүүл мэндийн хороо пүрэв гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: Хinhua
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614774
1 эможи

зочин
2020-03-13 14:47
Ашгүй дээ.
keyboard_arrow_up