Австралийн дотоод хэргийн сайд коронавирусийн халдвар авснаа зарлалаа
2020 оны 3 сарын 13
Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Австралийн Дотоод хэргийн сайд Питер Даттон мэдэгджээ.
“Өглөө сэрэхэд би өндөр халуунтай байсан. Бас хоолой өвдөж байсан учир Квинсленд мужийн эрүүл мэндийн газартай яаралтай холбоо барьсан. Өдрийн цайны үеэр шинжилгээний хариу эерэг гарсан гэж сонссон” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Одоогоор П.Даттон эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Австралид коронавирусээр халдварласан 120 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614785
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: