ОХУ-д “COVID-19“ халдвар авсан хүний тоо 59 болж нэмэгджээ
2020 оны 3 сарын 15
ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 59 болж нэмэгдсэн байна.
Шинээр илэрсэн 14 тохиолдол бүгд сүүлийн хоёр долоо хоногт Европын орнуудад зорчсон хүмүүс болох тухай тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Москвад бүртгэгдсэн бол Москва, Калинград мужууд болон Санкт-Петербург хотод тус тус нэг, Кемерово мужид хоёр шинэ тохиолдол илэрсэн байна.
Халдвар авсан бүх хүн сүүлийн хоёр долоо хоногт Итали, Франц, Австри, Герман, Испани, Польш, Швейцарт зорчсон хүмүүс болохыг онцолжээ.
Эдгээр хүмүүстэй ОХУ-ын нутаг дэвсгэрт ойр байсан хүмүүсийг олж тогтоож, тусгаарласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
614831
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: