Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-аас ирэх Монгол иргэдийг энэ сарын 27-ноос өмнө хил нэвтрэхийг анхаарууллаа

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж зарим хилийн боомтуудыг хаахаар болсон. 

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын сарын 23-ны өдрийн 20.00 цагаас гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр болсон юм. 

Мөн Монгол, Оросын хилийн авто зам, төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон. Иймд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдийг Монгол руу буцахаар төлөвлөж байгаа бол энэ сарын 27-ны өдөрт багтан Алтанбулаг боомтоор улсын хил нэвтэрсэн байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615143
1 эможи
keyboard_arrow_up