Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Хубэй мужид тогтоосон хорио цээрийн дэглэм маргааш цуцлагдана

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

БНХАУ-ын эрх баригчид маргааш буюу гуравдугаар сарын 25-наас Хубэй мужид тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалж, зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.  Гэхдээ Ухань хотын хувьд хорио дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  

Тус мужийн Эрүүл мэндийн улсын хорооноос бүс нутагт тархвар судлалын нөхцөл байдал сайжирч эхэлсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.

Шинэ төрлийн коронавирусийн анхдагч голомт болсон Ухань хот, Хубэй мужид нэгдүгээр сарын 23-наас зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж 70 сая хүн хөл хорионд орсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
615207
2 эможи
keyboard_arrow_up