Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt“ хөлөг онгоцны 25 цэргээс коронавирус илэрчээ

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt” хөлөг онгоц дээр алба хааж буй 25 цэргээс коронавирус илэрсэн гэж “CNN” телевизийн  эх сурвалжын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Нисэх онгоц тээгч дээр халдварын тохиолдол дахин “хэдэн арваар” нэмэгдэж магадгүй байна. Уг хөлөг онгоц дээр коронавирусний халдварын гурван тохиолдол илэрсэн гэж АНУ-ын ТЦХ-ий командлагчийн үүрэг гүйцэтгэгч Томас Модли мягмар гарагт мэдээлж байсан. Харин одоогийн байдлаар тэдний тоо нэмэгдсэнийг пүрэв гарагт мэдэгджээ.

Хөлөг онгоцны тавцан дээр буй алба хаагчдыг ойрын хугацаанд коронавирусний шинжилгээнд хамруулна гэж Модли хэлсэн байна.

“Theodore Roosevelt” дээр нийт 5000 цэрэг алба хааж байгаа талаар “The Hill” сонинд мэдээлжээ.

 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615351
2 эможи
keyboard_arrow_up