Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Японы засгийн газар тахлын гамшигт нэрвэгдсэн ӨРХ БҮРТ 200,000 иен тараана

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Японы Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас орлого нь буурсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээлжээ.

Шинэ арга хэмжээнд өрх бүрт 200 мянган иен (1.85 мянган доллар) хуваарилахаар тусгасан байна. Санхүүгийн энэхүү дэмжлэгийг орлого багатай эсвэл вирус тархсаны улмаас орлого нь сүүлийн саруудад огцом буурсан гэр бүлүүд хүсэх боломжтой.

Японы Засгийн газар ирэх долоо хоногт шинэ төлөвлөгөөнийхөө заалтуудыг батлахыг зорьж байгаа бөгөөд энэ зорилгоор төсөвт хийх тодотголыг тавдугаар сар гэхэд батлах төлөвтэй байна гэж “Yomiuri” сонинд мөн тэмдэглэсэн байна.

Японы эрх баригчид өмнө нь коронавирусний цар тахлын нөхцөлд компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг их наяд иений багц арга хэмжээг баталсан юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 3500 орчим хүн коронавирусний халдвар авч, 82 хүн нас баржээ. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615616
0 эможи
keyboard_arrow_up