Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ коронавирусийн талаар анх мэдээлсэн эмчид “БААТАР ЦОЛ“ нэхэн олголоо

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

БНХАУ-ын төв Хубэй мужийн эрх баригчид коронавирусний тархалттай тэмцэх үеэр нас барсан эмнэлгийн 14 ажилтанд "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгожээ. Тэдний дунд Ухань хотод коронавирусний халдвар дэгдсэн тухай анх мэдэгдсэн эмч Ли Вэньлян байжээ.  

Эрх баригчид нийт 10 эрэгтэй, 4 эмэгтэйд "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгосон байна.

Тэдний дунд хамгийн хөгшин нь 72 настай Ван Бин байсан бөгөөд тэрбээр Ухань хотын Хуншань дүүргийн эмнэлэгт ажиллаж байжээ. Харин хамгийн залуу нь Ухань хотын Зянси дүүргийн ардын эмнэлгийн 29 настай эмч Пэн Иньхуа байжээ. 

Шагнал гардуулах зарлигт “Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт нь БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойш тохиосон хамгийн онцгой нөхцөл байдлын нэг байсан” хэмээн онцлон дурдсаныг “Синьхуа” агентлаг уламжилжээ.

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид коронавирустэй тэргүүн эгнээнд, Ухань, Хубэйн төлөө “тулалдлаа”. Энэ тулаанд олон баатрууд төрж гарсан. Цол хүртсэн Ван Бин болон бусад 13 нь тэдний дундаас шилдэг нь байлаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: Синьхуа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
20
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
2
angry an post
615632
38 эможи
keyboard_arrow_up