Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээнд хоёр дахь шөнөө өнгөрөөлөө

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсан. Тэрээр Лондонгийн "St Thomas'-ийн эмнэлэг"-ийн эрчимт эмчилгээнд хоёр дахь шөнөө өнгөрөөлөө.  

Түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр шөнө мэдэгдсэн байна. 

Сайдын орлогч Рааб, Борис Жонсон хүчилтөрөгчийн нэмэлт төхөөрөмжгүйгээр ердийн эмчилгээ хийлгэж байгаа талаар яриандаа дурджээ. Өмнө нь Британийн хэвлэлүүдэд Жонсоны бие муу байгаа тул амьсгалын аппаратаар эмчилж байгаа гэж мэдээлж байсан юм.

Засгийн газрын тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб ерөнхий сайдыгаа төрөлхийн “тэмцэгч” хүн тул удахгүй өвчнийг ялаад босож ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр хэлсэн юм.

Мягмар гарагийн байдлаар Их Британид коронавирусийн халдварын 55,242 тохиолдол бүртгэгдэж, 1,736 өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615811
0 эможи
keyboard_arrow_up