Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Казахстанд нийт 781 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс онцгой байдал зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн 781 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас баржээ.

Тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов хичээлийн жилийг тасалдуулах, эсхүл хугацааг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам коронавируст халдварын тархалтаас шалтгаалан энэ оны 1-2 дугаар сараас танхимын сургалтыг зогсоож, цахим болон зайны сургалтад шилжиж, "Балапан" болон "Ел арна" теле суваг, "Қазақ радиосы" радио, "Казпочте" шуудан, Zoom зэрэг программыг ашиглан интернэт, тусгайлан зориулсан цахим хуудас, мессенжерээр дамжуулан хүлээн авч байна.

Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов үндэсний нэгдсэн шалгалт (ҮНШ)-ын хугацааг өөрчлөхгүй гэж мэдэгдэв. ҮНШ-ыг 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615915
1 эможи
keyboard_arrow_up