Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 1,851,000 давж, 114,179 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

2020.04.10-ны өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 1,851,734
Нас барсан хүний тоо: 114,179
Эдгэсэн хүний тоо: 423,286

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,851,734 , нас барсан хүний тоо 114,179 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 423,286 гэж мэдээлжээ.

Ням гарагт Италид 431 өвчтөн нас барсан нь гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. Нийт эндэгдлийн тоо энэ улсад 19,899 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм.

Харин АНУ-д 550,000 гаруй хүн халдвар авч, 21,000 гаруй хүн нас барсан муу үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Японд коронавирусээр халдварласан хүний тоо ням гарагт 7000 давж, оройны 20 цагийн байдлаар халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7370 болжээ. Үүнд нисэх буудлын хяналт шалгалтын үеэр халдвар илэрсэн болон Хятадаас тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн хүмүүсийг оруулжээ.

Харин тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо ням гарагт дөрвөөр нэмэгдэж, 148 болсон бөгөөд тэдгээрийн 12 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид юм. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 2068, Осакад 811, Канагавад 544, Чибад 467 тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
615948
2 эможи
keyboard_arrow_up