Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Буриадад халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Буриад Улсад коронавирусээр халдварласан хүний тоо өнгөрсөн амралтын өдрүүдэд  86 болж нэмэгджээ.

Даваа гаргийн байдлаар Буриадад  "COVID-2019" халдварын 86 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 17 хүн эмчилгээгээ амжилттай дуусгаж, эмнэлгээс гарсан бол 1 хүн нас баржээ. Одоогоор 68 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Халдвар авсан хүмүүсийн дунд 14 хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 29 хүн байгаагаас 8 нь 65-аас дээш насныхан аж. 

Тус улсын Эрүүл ахуй, тархвар судлалын төвийн лабораторид сүүлийн 24 цагийн хугацаанд 82 хүнээс коронавирусний халдварын шинжилгээ авчээ. Харин тус улсын эмнэлгийн байгууллагын клиник оношилгооны лабораториудад нийт 743 хүнээс шинжилгээ авснаар нийт шинжилгээ авсан хүний тоо 8539-д хүрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
615976
4 эможи
keyboard_arrow_up