Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тоо 21,000 давсан тул Путин цэрэг дайчилна

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд  ОХУ-д шинээр 2,774 халдварын тохиолдол бүртгэгдэж, Covid-19 өвчтөнний нийт тоо 21,102 болжээ.

Мөн нас барагсдын тоо 22-оор нэмэгдэж 170 болсон байна.

Ийнхүү нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж байгаа учир шаардлага гарвал коронавирусийн тархалттай тэмцэх ажилд зэвсэгт хүчнийг дайчилна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж бүх шатны албан тушаалтнуудыг бэлэн байдалд байхыг сануулсан байна.

Батлагдсан халдварын тоогоор ОХУ нь дэлхийн 190 гаруй улс орнуудаас 15 дугаарт жагсаж байна.

Дэлхий даяар өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 саяд, халдварын улмаас амиа алдсан хүний тоо 120,000-д ойртжээ.

Эх сурвалж:  RT
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
1
616038
9 эможи
keyboard_arrow_up