Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3448 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Covid-19 вирусийн цар тахал өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Испани, Франц, Их Британи, Итали, Турк, Сингапур, ОХУ-д маш эрчимтэй тархаж байна.

ОХУ өчигдөр бүхий л нутаг дэвсгэрт нь коронавирусийн халдвар тархсан болохыг мэдэгдэж, улмаар Аюулгүй байдлынх нь зөвлөл нь цахимаар хуралдаж, Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ, коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэх ажиллагааг цахимаар зохион байгуулахаар болсон байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3448 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 27,938 хүн covid-19 халдвараар өвчлөөд байна. Мөн өнгөрсөн шөнө 34 хүн хорвоог орхисноор нийт 232 хүн амиа алдлаа.

Харин 2304 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

ОХУ-д covid-19 вирусийн цар тахал Москва хотод голомтлон тархаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
616156
4 эможи
keyboard_arrow_up